card
story-image

Компани тухай

Таны итгэлт түнш

Констракшн Инженеринг энд Консултинг Сервис ХХК нь 2006 онд байгуулагдсан бөгөөд барилга, инженеринг, эрчим хүч болон зөвлөх үйлчилгээний чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн туршлагатай үндэсний компани юм.

Бид үйл ажиллагааныхаа хугацаанд иргэний болон инженерийн дэд бүтцийн олон төслүүдэд амжилттай оролцож, зураг төсөл боловсруулах, барилга угсралт гүйцэтгэх, инженерийн шийдэл хэрэгжүүлэх ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн.

Манай компани нь барилга, уул уурхай, эрчим хүчний салбарт:

  • Барилгын зураг төсөл
  • Инженерийн шугам сүлжээ
  • Цахилгаан хангамж (0.4–35кВ)
  • Барилга угсралт, суурилуулалт
  • Зөвлөх үйлчилгээ

зэрэг иж бүрэн (EPC) үйлчилгээг нэг дороос үзүүлэх чадамжтай.

Бид Монгол Улсын холбогдох хууль, стандартын дагуу:

  • Барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөл
  • Эрчим хүчний (0.4–35кВ) угсралт, туршилтын тусгай зөвшөөрөл
  • Барилга угсралтын тусгай зөвшөөрөл

эдгээр зөвшөөрлүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн бид чанар, аюулгүй байдал, найдвартай ажиллагааг эрхэмлэн ажиллаж, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлийг хүргэх зорилгоор дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагуудтай хамтран ажилладаг.

Бизнесийн философи

Бид шударга, мэргэжлийн, хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэн, харилцагчид, ажилтнууд, түншүүдтэйгээ харилцан хүндлэл, итгэлцэл дээр суурилсан тогтвортой хамтын ажиллагааг бий болгодог.
  • Компанийн алсын хараа

    Монгол Улсын барилга угсралт, дэд бүтэц болон үйлдвэрлэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, инженерийн зөвлөх үйлчилгээний салбарт тэргүүлэгч үндэсний компани болох.

    Компанийн алсын хараа Инженерийн шийдлээр хөгжлийг урагшлуулагч тэргүүлэгч компани байх.
  • Эрхэм зорилго

    Монгол болон олон улсын стандартын шаардлагыг чанд баримтлан, хэрэглэгчийнхээ итгэл, сэтгэл ханамжийг эрхэмлэсэн, шударга бөгөөд мэргэжлийн үйлчилгээг хүргэнэ.

    Эрхэм зорилго Стандартыг чанд баримталж, үнэ цэнтэй үйлчилгээ, өндөр сэтгэл ханамжийг бүтээгч байна.
  • ХАРИЛЦАА ХОЛБОО

    Бизнесийн философийг байгууллагын дотоод ажилчид, үйлчлүүлэгчид, сонирхогч талууд болон олон нийтэд харилцан хүргэж, тэдний хооронд үр дүнтэй харилцаа үүсгэдэг.

    ХАРИЛЦАА ХОЛБОО Итгэлцэл, харилцан ойлголцол бол бидний бизнесийн философийн үндэс.

Үнэт зүйлс

ХӨГЖИЛ ДЭВШИЛ

Бид тасралтгүй суралцаж, үйлчилгээнийхээ үр дүнг байнга сайжруулсаар, хамтдаа амжилт руу урагшилж байна.

ЁС ЗҮЙ

Бид ажил үйлчилгээндээ өндөр хариуцлагатай хандаж, чанар болон эдийн засгийн үр ашгийг хамгийн дээд түвшинд байлгахыг зорьж ажиллана.

ХҮНДЭТГЭЛ

Бид хамтран ажиллагсадынхаа үндэс угсаа, ёс заншил, шашин шүтлэг, хэл яриа, мэдлэг чадвар болон үзэл бодлын ялгаатай байдлыг хүндэтгэн харилцаж, тэгш шударгаар үнэлж, урамшуулдаг.

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

Аюулгүй ажиллагаа бол бидний амлалт!

Туршлага

Хамтрагч компаниуд

Contact Seller