card
story-image

Компани тухай

Таны итгэлт түнш

"Констракшн Инженеринг энд Консултинг Сервис" ХХК нь 2006 онд байгуулагдсан бөгөөд барилга, инженеринг болон зөвлөх үйлчилгээний чиглэлээр тасралтгүй 12 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бид 30 гаруй иргэний болон инженерийн зориулалттай барилга байгууламжийн төсөлд амжилттай оролцож, гүйцэтгэлийг нь өндөр түвшинд ханган ажилласан туршлагатай.

Манай компани нь уул уурхай болон барилгын салбарт нарийн мэргэжлийн, чанартай барилга угсралт болон зөвлөх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд холбогдох бараа, материалын ханган нийлүүлэлтээр давхар үйл ажиллагаа явуулдаг. Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахын тулд дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй нягт хамтран ажилладаг.

Мөн барилга угсралт, инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байна.

Бизнесийн философи

Бид шударга, мэргэжлийн, хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэн, харилцагчид, ажилтнууд, түншүүдтэйгээ харилцан хүндлэл, итгэлцэл дээр суурилсан тогтвортой хамтын ажиллагааг бий болгодог.
  • Компанийн алсын хараа

    Монгол Улсын барилга угсралт, дэд бүтэц болон үйлдвэрлэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, инженерийн зөвлөх үйлчилгээний салбарт тэргүүлэгч үндэсний компани болох.

    Компанийн алсын хараа Инженерийн шийдлээр хөгжлийг урагшлуулагч тэргүүлэгч компани байх.
  • Эрхэм зорилго

    Монгол болон олон улсын стандартын шаардлагыг чанд баримтлан, хэрэглэгчийнхээ итгэл, сэтгэл ханамжийг эрхэмлэсэн, шударга бөгөөд мэргэжлийн үйлчилгээг хүргэнэ.

    Эрхэм зорилго Стандартыг чанд баримталж, үнэ цэнтэй үйлчилгээ, өндөр сэтгэл ханамжийг бүтээгч байна.
  • ХАРИЛЦАА ХОЛБОО

    Бизнесийн философийг байгууллагын дотоод ажилчид, үйлчлүүлэгчид, сонирхогч талууд болон олон нийтэд харилцан хүргэж, тэдний хооронд үр дүнтэй харилцаа үүсгэдэг.

    ХАРИЛЦАА ХОЛБОО Итгэлцэл, харилцан ойлголцол бол бидний бизнесийн философийн үндэс.

Үнэт зүйлс

ХӨГЖИЛ ДЭВШИЛ

Бид тасралтгүй суралцаж, үйлчилгээнийхээ үр дүнг байнга сайжруулсаар, хамтдаа амжилт руу урагшилж байна.

ЁС ЗҮЙ

Бид ажил үйлчилгээндээ өндөр хариуцлагатай хандаж, чанар болон эдийн засгийн үр ашгийг хамгийн дээд түвшинд байлгахыг зорьж ажиллана.

ХҮНДЭТГЭЛ

Бид хамтран ажиллагсадынхаа үндэс угсаа, ёс заншил, шашин шүтлэг, хэл яриа, мэдлэг чадвар болон үзэл бодлын ялгаатай байдлыг хүндэтгэн харилцаж, тэгш шударгаар үнэлж, урамшуулдаг.

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

Аюулгүй ажиллагаа бол бидний амлалт!

Туршлага

Хамтрагч компаниуд

Contact Seller