Бид хэн бэ?

Констракшн Инженеринг энд Консултинг Сервис компани нь 2006 онд байгуулагдсан бөгөөд барилга инженеринг, зөвлөх үйлчилгээний чиглэлээр тасралтгүй 12 жил үйл ажиллагаа явуулаад байна. Энэ хугацаанд бид 30 гаруй иргэний болон инженерийн барилга байгууламжуудийн төслүүдэд оролцож амжилттай хийж гүйцэтгэсэн байна.  Бид уул уурхай, барилгын салбарт нарийн мэргэжлийн, өндөр чанартай барилга угсралтын зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, холбогдох бараа материалыг нийлүүлэгч компани юм. Бид үйлчлүүлэгчдийнхээ нарийн шаардлагыг биелүүлэхийн дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажилладаг.  Бид барилга угсралт, инженерчлэлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг.

Эрхэм зорилго

Монгол болоод олон улсын стандарт, шаардлагуудыг чанд баримтлан хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг өндөрт тавьсан чин шударга мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхийг ямагт зорино.

Компанийн Алсын Хараа

Монгол улсдаа тэргүүлэгч инженерингийн үйлчилгээ үзүүлэгч компани болж улсынхаа барилга угсралт, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулана.

Үнэт Зүйлс

 Аюулгүй ажиллагаа - Аюул ослоос ангид байх нь компанийн хамгийн тэргүүлэх чиглэл байх болно.

 Хүндэтгэл - Бид хамтран ажиллагсадаа үндэс угсаа, ёс заншил, шашин шүтлэг, хэл яриа, мэдлэг чадвар, үзэл бодлын                                                     ялгаатай байдлыг хүндэтгэн харилцахын хамт тэгш шударгаар үнэлж урамшуулна.

                                 Ёс зүй - Ажил үйлчилгээндээ ямагт өндөр харьцуулгатай хандаж чанар болон эдийн засаг хамгийн үр ашигтай байлгахыг зорино.

                             Хөгжил дэвшил - Бид тасралтгүй суралцаж, үйлчилгээнийхээ үр дүнг ямагт сайжруулсаар амжилт өөд хамтдаа урагшилна.

Биднийг яагаад сонгох ёстой вэ?

Бид хэрэглэгчдээ дараах амлалтыг өгдөг.
  • Барилга угсралт, зураг төслийн салбарт 12 жилийн арвин туршлага
  • Барилга, инженерингийн байгууламжууд (ус хангамж, халаалт, цахилгаан, харилцаа холбоо, дохиоллол хамгаалалт) –ын зураг төсөл, угсралт, төсөв, материал хангамжийг багтаад төслийг иж бүрэн гүйцэтгэл
  • Төслийн сайн удирдлагын бүтэцтэй, ажлыг гүйцэтгэлийг ямагт хянаж ажилладаг, чанарын өндөр түвшиний гүйцэтгэл
  • Эдийн засгийн хамгийн үр ашигтай байдал
  • Хэрэглэгч, захиалгачийн саналыг ямагт хүндэтгэж, сэтгэл ханамжийн болоод чанарын 100% баталгаа.
  • Орчин үеийн дэвшилтэт болоод байгаль экологи ээлтэй технологи

Contact Seller